CARE & REPAIR

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРЧИЛГАА

Эдлэл, хэрэгсэл тань эдэлгээ даахуйц бөх байж олон жил тантай хамт аялах ёстой.

Eco-Shell хүрэм таныг борооноос хамгаалаад зогсохгүй, онгон байгалийн ус чийгтэй аялалд ч таны урам зоригийг бадраана. Өдөн хүрэм нь таны биеийн дулааныг хадгалхаас гадна түүдэг галны дэргэдэх жинхэнэ нөхөр тань байх болно. Таны майхан жирийн нэг оромж бус харин таван-одтой зочид буудлаас ч илүү сайхан газарт аялж, үзэх хэрэгсэл болно. Та гэрийнхээ үүдэнд, хувцасны шүүгээнд эсвэл агуулахдаа тэдгээр бүтээгдэхүүнээ харах бүрийдээ аялж өнгөрүүлсэн гайхалтай дурсамжаа эргэн санах болно. Иймээс бид эдгээр эдлэл, хэрэгслээ зөв арчилж, хадгалах нь зүйтэй юм.

ЗАСВАР, АРЧИЛГАА

Бид хувцас, хэрэгслээ урт хугацааны эдэлгээ даахуйцаар үйлдвэрлэдэг. Гэвч он жилийн уртад эд, эдлэл урагдаж, товч нь гээгдэж, цахилгаан нь гацаж болзошгүй. Манайх тодорхой хэмжээнд засвар үйлчилгээ үзүүлдэг хэдий ч бидний зүгээс танд эдлэл, хэрэгслээ хэрхэн засах, арчлахыг хэлж өгсөн нь илүү үр дүнтэй байх юм.

Хувцас, хэрэгслээ хэрхэн арчлах вэ

G-1000 МАТЕРИАЛД ХЭРХЭН Greenland Wax зөгийн ЛАВ ТҮРХЭХ ВЭ?

ХЭЭРИЙН НӨХЦӨЛД ЛАВ ТҮРХЭХ

Та Грийнланд Лавыг хээрийн нөхцөлд аяны зуухны галд хайлуулж болно. Хээрийн нөхцөлд лав түрхэхээр шийдсэн бол жигд ассан дөлөн дээр 20-30 см зайтай барина. Шууд хэт ойр барьж болохгүй! Хувцсаа галаас нэлээд зайтай эхэлж бариад, лав хайлж эхлэх хүртэл зөөлнөөр далд ойртуулна. Материалаа эсвэл өөрийгөө түлэхээс сэргийлээрэй. Галын дөл дээр хувцсаа нааш цааш хөдөлгөн бүх лавыг хайлуулна.

СӨДӨН, ЭСВЭЛ СИНТЕТИК ДУЛААЛГА, HYDRATIC ДОТОРТОЙ БҮТЭЭГДЭХҮҮНД ХЭРХЭН ЛАВ ТҮРХЭХ ВЭ?

Дулаалга, доторлогоо буюу эмзэг синтетик материалыг цувахаас сэргийлэн лавыг халаахдаа үс хатаагчийг ашиглахыг зөвлөдөг. Сөдөн эдлэлийг хувцас хатаагчийн бага температурт эргүүлж болно.

ЛАВ ТҮРХЭХ БЯЦХАН ЗӨВЛӨМЖ:

·      ХҮРЭМ

Хаа ч явсан адал явдал, аялалдаа эдэлгээ сайтай, усанд тэсвэртэй хүрэмтэйгээ аз жаргалыг мэдрээрэй.

·      ГРИЙНЛАНД ЛАВЫГ СЭРГЭЭХ

Өвлийн турш шүүгээндээ өлгөөтэй хадгалсан хүрмээ гаргаж өмсөхийн өмнө Грийнланд лавыг нь сэргээж өмсөх болдог. Эсвэл та хүрмээ нэгэнтээ угаасны дараа лав нь арилсан мэт санагдаж болзошгүй. Тэгвэл, индүүгээ (эсвэл үс хатаагч ашигла) бага хэмд тохируулан хувцсаа индүүдэж болно. Халааснаар даавуунаас лавыг арилгах ба ялгааг нь та хараад л мэдэх болно.

·      ГРИЙНЛАНД ЛАВЫГ АРИЛГАХ

Салхи нэвтрүүлэхгүй, усанд тэсвэртэй байх зайлшгүй шаардлагатай бус байж болно.  Дулаахан, нартай үед хувцас тань салхи нэвтрүүлдэг байхыг илүүд үзэж болно. Ийм тохиолдолд, Грийнланд лавыг арилгасан нь дээр. Үүний тулд та ердөө л хувцсаа 40°C температурт хоёр, гурван удаа угаахад л хангалттай.

·      ҮҮРГЭВЧ

Хаа ч явсан адал явдал, аялалдаа бат бөх, усанд тэсвэртэй үүргэвчтэйгээ аз жаргалыг мэдрээрэй.  

ЮУНД ЛАВ ТҮРХЭХГҮЙ ВЭ

Манай олон бүтээгдэхүүн G-1000 материалаар хийгддэг. Мөн дутахгүй олон тооны эдлэл,  Keb хүрэм, өмд зэргийг G-1000 болон синтетик суналттай материал хольж үйлдвэрлэдэг. Зөвхөн G-1000 материалыг л лавдаж болно. Иймээс эдгээр төрлийн хувцаст лав түрхэхдээ G-1000-аас бусад төрлийн материалд лав түрхэхээс сэргийлэх нь зүйтэй.

G-1000 МАТЕРИАЛТАЙ ХУВЦАС УГААХ

Хөвөн, полиестэрийн хольцтойгоор хийгдсэн G-1000 материалтай хувцсыг угаалгын машинд 40°C хэмд (хэдийгээр 30°C хэмд угаах нь байгаль орчинд хор багатай боловч) угааж болно. Гэвч, хоёр гурван удаагийн угаалгын дараагаар Грийнланд лав нь угаагдаж арилах тул хувцсаа зөвхөн зайлшгүй хэрэгтэй тохиолдолд л угаахыг зөвлөдөг.

Хэрэв хувцас тань холимог материалаар хийгдсэн бол, ялангуяа сөд эсвэл синтетик дотортой бол та хувцасныхаа доторх арчилгааны шошгыг анхааралтай уншаарай. 

Өмд

Аялал, адал явдалд эдэлгээ сайтай, усанд тэсвэртэй өмдтэйгөө хаа ч явсан аз жаргалыг мэдрээрэй.

G-1000 (G-1000 Air-ээс бусад) нь шигүү нэхээстэй тул салхи хаах чадвар сайтай, бат бөх материал юм. Зөгийн лав, лааны тосны хольц бүхий Грийнландын лав нэмж түрхсэнээр салхи хаах чадварыг нь нэмэгдүүлж, материалыг илүү бат бөхийн зэрэгцээ усанд тэсвэртэй болгоно. Үүнийг арилгаснаар даавуу илүү хөнгөн, салхи нэвтрүүлэх чадвартай болно.

Грийнландын лав материалыг усанд тэсвэртэй болгох ч ус нэвтрүүлэхгүй болгохгүйг санана уу.

Дийлэнх G-1000 материалтай хувцас лаван түрхлэгтэй ирдэг боловч хэдэн удаа угаасны дараа, байнгын эдэлгээний явцад лавыг нэмж түрхэх шаардлагатай болдог. Мөн та норох нь зайлшгүй, салхитай газарт аялах бол Грийнланд лаваас дахин нэг давхарга түрхэж болно. Их үрэгдэж түргэн элэгддэг өвдөг, өмдний суудал болон хормой хэсэг, хүрэмний энгэр, юүдэн, арын эмжээр зэрэг хэсэгт лав нэмж түрхэхэд буруудахгүй.

Зөвхөн G-1000 материалыг лавдаж болохыг санаарай.

АЛХАМ АЛХАМААР: GREENLAND WAX ЛАВ ХЭРХЭН ТҮРХЭХ ВЭ

1. Лаваа түрхэнэ

Грийнланд лаваас хэсгийг авч даавуун дээр нимгэн жигд давхарга үүсгэн үргэлжилсэн урт мөрөөр түрхэнэ. Түрхэхдээ багахан дарж болох ч овон товон, тасалдал үүсгэхгүйн тулд хэт хүчлэхгүй байхыг хичээгээрэй.

2. Халаана

Индүүг (үс хатаагч) бага буюу дунд халааж лавыг даавуун дээрээ хайлуулна. Мөн адил үргэлжилсэн урт мөр гаргаж индүүднэ. Грийнланд лав 55°C - 60°C (131-140°F) хэмд хайлах тул индүүний халууныг энэ хэмд барихыг хичээгээрэй, хэт халааснаас лав урсаж болзошгүй. Лав халаахад ашигласан индүүгээ дахин ашиглахын өмнө сайтар арчина уу.

3. Давхарлана

Заавал олон давхарлах шаардлагагүй ч, материалын усанд тэсвэртэй чанарыг нэмэгдүүлэхийг хүсвэл ганц үе лав түрхээд орхилгүй, дээрх алхамуудыг даган хэд хэдэн үе лав түрхэж дээрх болно. Ялангуяа юүдэн, мөр, өвдөг, нуруу зэрэг элэгдэл өндөртэй хэсгүүдэд давхарлах нь зүйтэй.

НООСОН ЭДЛЭЛИЙГ ХЭРХЭН АРЧЛАХ вэ?

F78001_FW19_srqz_rewool_scarf_fjaellraeven_21.jpg

НООСОН ХУВЦСЫГ ХЭРЭГЛЭХ, АШИГЛАХ

Өнгө алдахаас сэргийлж ноосон хувцас, эдлэлээ нарны шууд тусгалаас хол хадгална. Агаарын солилцоо сайтай хувцасны уут, картонон хайрцагт ноосон хувцсаа хадгалахдаа ноосонд халтай шавьж, эрвээхэйд идүүлэхээс сэргийлнэ. Өлгүүрт удаан хадгалснаар хувцас сунах, хэлбэрээ алдахад хүрж болзошгүй.

Зарим төрлийн ноосон эдлэл, ялангуяа ханцуй, их биеийн хоёр хажуу, мөн хэрэв үүргэвч үүрдэг бол ар нуруун дээр тань ноолрон бөөгнөрөх нь бий. Энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд хувцасны ашиглалтад нөлөөлөхгүй. Гэхдээ бохир харагдах ноосон цамц өмсөхийг хэн ч хүсэхгүй. Иймээс бөөгнөрснийг аль болох арилгасан нь дээр. Бөөгнөрлийг түүх зориулалтын төхөөрөмжүүд байдаг бөгөөд төхөөрөмжийг хувцасны бөөгнөрөлттэй хэсэг дээгүүр явуулж хусна. Гэхдээ хэт чанга дарж болохгүй, төхөөрөмж жижиг сахлын хутгатай төстэй тул хэт хүчилснээс хувцсыг тань гэмтээж болзошгүй.

Ноосон эдлэл маш гайхалтай. Өвлийн улиралд таны дулааныг хадгалж, зуны аянд сэрүүн байлгаад зогсохгүй үнэр, бохирдол багатай өвөрмөц чанартай. Ийм хүнд нөхцөлд тэсвэртэй учраас - ноосыг арчлахад үнэхээр хялбар.  Ердөө л багахан хүчин зүтгэл гаргаснаар та ноосон хувцсаа насан туршдаа өмсөж чадна.  

НООСОН ХУВЦСАА УГААХ

Бохирдол, үнэрт тэсвэртэй чанартай тул ноосон хувцсыг тийм ч ойр ойрхон угаах шаардлагагүй. Ихэнхдээ гадаа эсвэл чийгтэй орчинд (шүршүүрт орох үедээ угаалгын өрөөндөө) өлгөхөд хангалттай. Гэвч, үнэр, толбо тогтсон бол ноосон эдлэлийг угааж болно.

Зарим ноосон эдлэлийг угаалгын машинаар угааж огт болохгүй тул, юуны өмнө хувцасныхаа арчилгааны шошгоос угаах зааврыг үзэх хэрэгтэй. Хоёрдугаарт, хэрэв жижигхэн бохирдлын толбо тогтсон бол хувцсаа тэр чигээр нь биш зөвхөн бохирдсон хэсгийг нь угааж болно. Ингэснээр зөвхөн эрчим хүч, усны нөөцийг хэмнээд зогсохгүй, хувцас эдлэлийн тань ашиглалтын хугацааг уртасгана.

Хэрэв угаалгын машинаар угааж болох бол аль болох зөөлөн буюу ноосон эдлэлийн зориулалтын, бага температурын угаалгын шингэн ашиглан, машиныхаа гар угаалга буюу ноосон эдлэл угаах тохиргоог тохируулна. Ноос уургаас тогтох тул энгийн угаалгын нунтаг нь мяндаслаг ширхэг дэх амино хүчлийг задлан гэмтээж, ноосонд агуулагдах байгалийн ланолиныг устгаж болзошгүй. Энэ нь мяндсан ширхэгийг сулруулан, хуурайшуулж, улмаар таны дуртай ноосон цамцанд цоорхой үүсгэж болзошгүй.

Хэрэв гараар угаах бол ноосон хувцсыг усанд удаан дэвтээж болохгүй. Үүний оронд, усанд хэд хэдэн удаа булхаж, дараа нь илүүдэл усыг алчуурт шингээж авна. Мушгиж болохгүй. Угаасан хувцасныхаа хэлбэрийг засаж хэвтээ дэлгэн хатаана. Ноосон хувцсыг хатаагчид хатааж болохгүй. Хатаагчид хийснээр агшиж, ноолорч (бөөгнөрөх), ерөнхийдөө ноосон хувцасны чанар муудаж болзошгүй.

F87227_FW19_fvrc_greenland_rewool_crewneck_m_fjaellraeven_21.jpg

СӨДӨН ЭДЛЭЛИЙГ АРЧЛАХ -

Дулаан хувцасныхаа ашиглалтын хугацааг сунгах

FW21_Daniel_Blom_Expedition_Ramundberget_0244_web_EXP_2026-07-01.jpg

СӨДӨН ЭДЛЭЛД ГАРСАН ЦООРХОЙГ НӨХӨХ

Цоорхойг бөглөх иж бүрдлүүд зах зээлд элбэг болсон, манай зарим сөдөн хүрэмд ч ийм нөхөөсний материал хамт ирдэг. Иймээс цоорхой гармагц сөдөн хувцсаа хаях гэж яарах хэрэггүй.

Цоорхойг харсан даруй нөхөхийг зөвлөдөг-хэрэв цоорхойг нөхөлгүй хойшлуулбал  яваандаа улам томорсоор нөхөхөд улам хэцүү бол, сөд нь асгарч болзошгүй. Ихэнх хувцас засварын иж бүрдэлд жижигхэн хэмжээтэй усанд тэсвэртэй материал, наалдамхай даавуу дагаж ирэх ба хүссэн хэлбэрээрээ хайчилж гадар материалд индүүдэн нааж болно. Энэ нь сөдөн хувцасны ашиглалтын хугацааг сунгах зардал багатай арга болно. Буланг бөөрөнхийлөн өөлж, наалдцыг муутган, нөхөөсийг хуурч унахаас сэргийлнэ. Асгарсан өдийг хүрмэнд буцаан хийж болохоор бол аль болох цоорхой нь томруулалгүйгээр хийнэ. Цоорхойг томруулснаас, сөдийг асгасан нь дээр.

СӨДӨН ЭДЛЭЛИЙГ ХАДГАЛАХ

Дулаан улирал эхлэхэд сөдөн эдлэлийг далд хийх шаардлагатай болдог. Уутанд битүүмжилснээр дүүргэгчийн чанарыг муутгаж болзошгүй тул дахин ашиглахдаа даарч, хөрөхөөс сэргийлэн хуурай, агааржуулалт сайтай орчинд хадгална.

Дараагийн өвөл ирэхэд сөдөн хувцас, эдлэлээ гаргаж сайтар сэгсэрч, боломжтой бол гадаа гаргаж агаар үзүүлнэ.

Натурал сөдөн эдлэлийг хөнгөн, дулаахан чанараараа гүйцэх эдлэл үгүй. Гэвч зарим натурал дулаалгын материалын адилаар, дээд чанарыг нь хадгалж, дулаан хадгалах чанарыг нь алдуулахгүйн тулд арай илүү сайн арчлах шаардлагатай. 

СӨДӨН ЭДЛЭЛИЙГ УГААХ

Дийлэнх сөдөн эдлэлийг угаалгын машинаар 40°C хүртэл хэмд угааж болно. Гэвч та бүтээгдэхүүний арчилгааны шошгыг ямагт унших шаардлагатай. Мөн эрчим хүч хэмнэж, хувцасныхаа эдэлгээг уртасгахын тулд сөдөн бүтээгдэхүүнээ зөвхөн зайлшгүй шаардлагатай үед л угаахыг зөвлөдөг. Хэрэв бохирдсон толбо бий бол зөвхөн тэр хэсгийг бүлээн усаар, зөөлөн угаалгын бодис, алчуур ашиглан угааж цэвэрлэх нь дээр. Угаалгын машинд энгийн циклээр угаасны дараа угаалгын нунтаг болон зөөлрүүлэгч бодис ашиглалгүйгээр дахин нэг цикл ажиллуулахыг зөвлөдөг. Ингэснээр угаалгын нунтгийг бүрэн арилгана.

Сөдөн бүтээгдэхүүнийг хуурай хими цэвэрлэгээнд өгч болохгүй. Химийн процесс нь сөдийг гэмтээнэ.

Сөдөн хувцсаа хатаагчид хийж хатааж болно, энэ нь бүтээгдэхүүний хөвсгөр хөнгөн чанарыг сэргээхэд тустай. Гэхдээ бага температур эргүүлж, хэт халалтаас сэргийлэхийн тулд хувцсаа ойр ойрхон шалгах хэрэгтэй. Мөн, хүрдэнд цэвэрхэн теннисний бөмбөг хийж болно. Энэ нь сөдийг хөвсийлгөхөд тустай. Өөрөөр нь хатаах бол агааржуулалт сайтай газар сонгож, өдийг ёроолд нь бөөгнөрүүлэхгүйн тулд сөдөн эдлэлээ сайн сэгсэрнэ.

ECO-SHELL БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭРХЭН АРЧЛАХ вэ?

25_CC_May  copy.jpg

ЭДЛЭЛИЙН ЦООРХОЙГ НӨХӨХ

Зах зээлд хувцасны цоорхойг нөхөх иж бүрдлүүд элбэг болсон. Иймээс хувцас тань цоорсон даруй хаях гэж яарах хэрэггүй.

Бид цоорхойг харсан даруйдаа нөхөхийг зөвлөдөг- хэрэв цоорхойг нөхөхөө хойшлуулбал томорч, засахад хэцүү болдог. Ихэнх хувцас засварын иж бүрдэлд жижигхэн хэмжээтэй усанд тэсвэртэй материал, наалдамхай даавуу дагаж ирэх ба хүссэн хэлбэрээрээ хайчилж гадар материалд индүүдэн нааж болно. Энэ нь ус үл нэвтрүүлэх хувцасныхаа ашиглалтын хугацааг сунгах зардал багатай арга юм. Буланг бөөрөнхийлөн өөлж, наалдцыг муутган, нөхөөсийг хуурч унахаас сэргийлнэ.

ECO-SHELL ЭДЛЭЛИЙГ УГААХ

Eco-Shell хувцас эдлэлээ угаалгын машинд угааж болно. Зөөлөн угаалгын нунтаг ашиглан, цөөн эргэлттэй горимд, 30°C хэмээс бага температурт угаахыг зөвлөдөг. Байгаль орчинд ээлтэй байх үүднээс Eco-Shell эдлэлээ зөвхөн зайлшгүй хэрэгцээтэй үедээ л угааж, DWR бодисыг ойр ойрхон түрхэхээс зайлсхийх нь зүйтэй. Угаахын өмнө бүх цахилгааныг татаж, уяаг суллах хэрэгтэй.

Угаалгын машинд энгийн циклээр угаасны дараа угаалгын нунтаг болон зөөлрүүлэгч бодис ашиглалгүй дахин нэг цикл ажиллуулахыг зөвлөдөг. Ингэснээр угаалгын нунтгийг бүрэн арилгана. Хатаахдаа дараах зааврыг баримтална.

Бид ус нэвтрүүлэхгүй бат бэх (durable water repellent - DWR) Eco-Shell хувцасны материалыг бэхжүүлэхдээ фторт карбон (fluorocarbon-PFC) агуулдаггүй. Байгаль орчны хувьд энэ нь сайн зүйл учир нь PFC задралгүйгээр байгальд хадгалагдаж, яваандаа хүнсний хэлхээнд орж болзошгүй байдаг. Иймээс PFC агууламжгүй хувцас сонгосноор фторт карбоны хаягдал байгальд шингэхээс сэргийлнэ. Та ийм сонголт хийснээрээ өөрийн Eco-Shell хувцасныхаа ус нэвтрүүлэхгүй чанарыг хадгалахад илүү анхаарч арчлах шаардлагатай болно.

RE-WATERPROOFING ECO-SHELL БУЮУ ECO-SHELL БҮТЭЭГДЭХҮҮНИЙ УС ҮЛ НЭВТРҮҮЛЭХ ЧАНАРЫГ СЭРГЭЭХ

·      Бэлтгэх

Хувцсаа өлгүүрт өлгөх (хүрэм бол) буюу дэлгэж (өмд бол) тавина. Эдлэл хуурай эсвэл нойтон байж болно. Жишээ нь, чийгтэй хувцсыг тэгш гадаргад тэнийлгэх нь хялбар боловч хуурай хувцсан дээр ус шүршсэнийг харах нь мөн хялбар. Иймээс та сонголтоо хийгээрэй.

·      Шүрших

Ус үл нэвтрүүлэх шингэнтэй савыг (DWR) сайтар сэгсэрч хувцсанд жигд шүршинэ. Үүний дараа хатах хүртэл хүлээж, элэгдэл өндөртэй мөр, цээжний орчинд илүү анхаарах шаардлагатай.

·      Тараах

Цэвэр алчуур ашиглан DWR шингэнийг хувцсанд жигд тараана. Ингэснээр өнгө алдахаас сэргийлэх тул энэ үе шатыг бүү алгасаарай. Нэг хэсэг газарт хэт их DWR түрхсэнээс хувцсыг цоохортуулж болзошгүй.

·      Хатаах

Халаалт DWR бодисын шингэлтийг сайжруулах тул Eco-Shell эдлэлийг хатаах шүүгээ эсвэл хатаагчид дунд зэргийн температуртайгаар 30 орчим минут эргүүлнэ. Хэрэв хатаагчид хувцсаа хатаахаар шийдсэн бол элэгдлийг багасгахын тулд бүх цахилгааныг татаж, наалдамхай туузыг наана. 

KÅNKEN ҮҮРГЭВЧЭЭ ХЭРХЭН АРЧЛАХ вэ?

SS21_Magnus_Torsne_BTS_KankenFamily_1248_EXP_2026-06-01.jpg

·      Энгийн Kånken цүнхэнд зөөврийн компьютер бүү хийгээрэй. Арын халаасыг зөөврийн компьютерт бус хавтас, тэмдэглэлийн дэвтэр, таблетанд зориулсан болно. Зөөврийн компьютер нь цахилгаан, уяанд хэт их ачаалал өгдөг тул оронд нь зөөврийн компьютерт зориулсан Kånken цүнхийг аваарай. Зөөврийн компьютерт зориулсан Kånken цүнх гурван хэмжээтэйгээр үйлдвэрлэгддэг тул өөрт тохирохыг сонгох боломжтой.

·      Хэрэв Kånken цүнхний цахилгаан гацсан бол, хий угз татахаас зайлсхийнэ үү. Үүний оронд багахан тос эсвэл өнгөгүй уруул өнгөлөгч ашиглан суллаж болно. Харин дараа цахилгааныг хааж, нээж үз. 

·      Хэрэв урагдвал, аль болох түргэн нөхнө үү. Нөхөлгүй удаах тусам, цоорхой томорч, засаж болохгүйд хүрнэ.

·      Эцэст нь, Kånken цүнхээ шууд нарны гэрэлд бүү орхиорой. Өнгө нь гандана. Kånken сүүдэр, нарны сул тусгалд дуртай.

Чухам хэзээнээс нь тодорхойгүй ч Kånken үүргэвч дэлхий дахинд итгэл хүлээсэн, зайлшгүй байх хэрэгтэй үүргэвч болоод байна. Энэ үүргэвчийг та аялал зугаалга, дэлгүүр худалдан авалт, сургууль, ажилдаа ч авч явах боломжтой. Энэ нь энгийн жижиг цүнх хэдий ч зохистой арчилснаар та цүнхээ урт удаан хугацаанд барьж болно.

KÅNKEN ЦҮНХНИЙ АРЧИЛГАА

·      Ямар ч тохиолдолд Kånken цүнхээ угаалгын машинд хийж болохгүй. Үүний оронд бохирдсон толбыг зөөлөн угаалгын нунтаг, алчуур ашиглан бүлээн усаар угаана. Хатаахдаа, нарны гэрэл шууд тусахгүй, агааржуулалт сайтай орчинд өлгөнө.

·      Цүнхний тод өнгийг хадгалахын тулд, бид тусгай будгийн техник ашигладаг. Гэвч үүнээс шалтгаалан таны хувцсанд будаг оруулж болзошгүй. Иймээс Kånken цүнхийг ашиглаж эхлэхийн өмнө бүлээн усаар зайлахыг зөвлөдөг.

·      Kånken цүнхэнд хэт их юм чихэж болохгүй. Манай цүнх олон төрлийн хэмжээтэй тул их эд юмс зөөх шаардлагатай бол том хэмжээтэй цүнхийг авахыг зөвлөе. Kånken оригинал үүргэвч 16 литр эзлэхүүнтэй ба бид ачааллын дээд хэмжээг албан ёсоор заадаггүй хэдий ч таныг килограммыг нь багаар хязгаарлан хэрэглэхийг зөвлөж байна.

МАЙХНАА ХЭРХЭН АРЧЛАХ вэ?

_O0A0212.jpg

МАЙХНАА ЗАСАХ

Удаан ашигласан майханд засвар үйлчилгээ шаардагдах нь мадаггүй. Манай бүх майхан: нөөц татлага, майхны ашиглалтын шонгийн диаметр бүрт илүү шон, шонг бэхлэх хоолой зэрэг засварын дагалдах иж бүрдэлтэй ирдэг. Мөн майхны бүрээс, дотор, шалны хэсгийг засаж, нөхөх зүү, олс, майхны даавуун нөхөөс материал дагаж ирдэг.

Урт хугацаатай аялалд мөн хээрийн нөхцөлд засвар үйлчилгээ хийхэд ашиглаж болох бахь, наалдамхай тууз болон аяны багажийн багцтай явахыг зөвлөдөг.

Татлага – Татлагыг засах хамгийн хялбар арга нь зангидаж уях юм. Хэрэв та тасарсан татлагыг хэд хэдэн удаа зангидаж залгасан бол, шинэ татлагаар сольсон нь дээр. Шинэ татлагыг задрахаас сэргийлж үзүүрийг нь түлж бэхлэхээ бүү мартаарай.

Майхны гадас – Майхны нугарсан гадсыг хүсвэл хатуу ултай аяны гутал ашиглаад ч тэгшилж болно. Гэвч бахь ашигласан нь илүү хялбар.

Майхны шон – Майхантай хамт ирсэн иж бүрдэл ашиглан эвдэрхий хэсгийг засаж болно. Шонгийн үзүүрийн хөнгөн цагаан таглааг авна. Шонгийн гол олсны зангилааг задална. Шонгийн хугарсан хэсгийг голоос сугалж авна. Гэмтэлтэй хэсгийг сольж шонгийн гол олсыг сүвлэнэ. Хэрэв нөөц шон байхгүй бол, шон засварын хоолойг шонгийн хугарсан хэсгийн гадуур углана. Шонгийн хугархай ирмэг олсон голыг үрж таслах эрсдэлийг бууруулахын тулд хугархайн ирмэгийг аль болох нугалж мохоохыг хичээх хэрэгтэй. Хоолойг шонд угласны дараа хоёр үзүүрийг нь наалдамхай туузаар (майхантай хамт ирдэггүй) нааж бэхэлнэ.

Их бие – Их бие урагдаж, цоорсон даруй оёж бэхлээрэй. Үүний дараа оёдол бэхлэх цавууг ашиглан нөхөөсийг майхны гадна талд нааж сайтар бэхлэхийн тулд тойруулан оёно. Оёдол далдлагч ашиглан оёдлоо дарахыг бүү март.

Шалны уранхай, цоорхойг иж бүрдэлд ирсэн өөрөө наалддаг нөхөөсийг ашиглан засаж болно. Цоорхойг гадна дотно хоёр талаас нь хаах ёстойг санаарай.

Цахилгаан- Яаралтай нөхцөлд дотор талаас нь үдэж 10 сантиметрийн зайтай шидэх оёдлоор хэд хэдэн газарт түр тогтоож болно. 

 

Байгалд таны майхан таны гэр болох тул зөв зохистой арчлах шаардлагатай. Сайтар арчилж, хайрласан майхан дурсамж болон үлдэх эсвэл мартагдаж хоцрох үдшийг ялгадаг.

МАЙХНАА ЦЭВЭРЛЭЖ, ХАТААХ

Та аяллаас гэртээ хариад бороо орсон, нар шарснаас үл хамааран майхнаа цэвэрлэж, агааржуулах шаардлагатай. Ерөнхийдөө, богино аяллын дараа ч дотор талыг нь шүүрдэж элс, мөчир, навчны үлдэгдлийг цэвэрлэн, гадна талыг бүлээн усаар зайлна. Харин урт аяллын дараа илүү сайтар цэвэрлэх шаардлагатай болно. Майхнаа угаалгын машинд хэзээ ч бүү хийгээрэй. Үүний оронд, алчуур, зөөлөн саван, бүлээн ус ашиглан бохирдол толбыг угааж цэвэрлэнэ. Багана, цахилгаануудыг ч цэвэрлэхээ бүү мартаарай. Ялангуяа хэрвээ та наран шарлагын газар, амарсан бол элс, давс нь майхны метал буюу төмөр хэсгүүдийг муутгаж болзошгүй.

Майхнаа агааржуулалт сайтай орчинд, боломжтой бол гадаа үлдээж бүрэн хатаана.

МАЙХНАА ХАДГАЛАХ

Майхнаа хэзээ ч нойтноор хадгалж болохгүй, нойтноор хадгалсан майханд хөгц үүсэж, яваандаа майхныг тань сүйтгэж болзошгүй. Удаан хугацаагаар хадгалахын өмнө сайтар салхилуулах шаардлагатай. Майхнаа агааржуулалт сайтай орчинд хадгалах нь зүйтэй. Майхны уутыг бүү ашигла. Үүний оронд майхныг шүүгээнд өлгө. Хэрэв ийм боломж байхгүй бол эвхээд дэрний уутанд хийж хадгалах буюу алчуураар бүтээж хувцасныхаа шүүгээнд хадгалаарай.

Дараагийн гайхалтай аялалдаа гарахаас нэг, хоёр өдрийн өмнө майхнаа шүүгээнээсээ гаргаж салхилуулан, хөгц үүссэн эсэхийг, мөн эд ангиуд нь бүрэн бүтэн эсэхийг шалгаарай. Цахилгаан хаалтыг нь ч мөн шалгана уу. Хааж, нээхэд хялбар байхын тулд багахан тос, лав түрхэж болно.


 

АЯНЫ ХӨНЖЛӨӨ ХЭРХЭН АРЧЛАХ ВЭ?

Сөдөн эсвэл синтетик дүүргэгчтэй эсэхээс үл хамааран аяны хөнжил том хөрөнгө оруулалт болдог. Ирэх олон жилүүдэд аялалд явахдаа тав тухтай унтаж амрахдаа хөрөнгө оруулж буй тул аяны хөнжлөө сайтар арчлах нь ач холбогдолтой.


АЯНЫ ХӨНЖЛӨӨ УГААЖ, ХАТААХ

Аяны хөнжил тань сөдөн эсвэл G-Loft Supreme буюу Supreme Microloft зэрэг синтетик дүүргэгчтэй эсэхээс хамааран угаах, хатаах заавар нь ялгаатай байна. Иймээс аяны хөнжлийнхөө арчилгааны заавартай сайтар танилцах нь зүйтэй.

Ихэнх тохиолдолд аяны хөнжлийг цөөн эргэлттэй горимд зөөлөн угаалгын бодис ашиглан 40°C хэмд угааж болдог. Гэвч аливаа төрлийн цайруулах, зөөлрүүлэх бодис ашиглаж болохгүй.

Эрчим хүч, усны нөөцийг хэмнэж, аяны хөнжлөө урт удаан ашиглахын тулд зөвхөн зайлшгүй шаардлагатай үед л аяны хөнжлөө угаахыг зөвлөдөг. Дийлэнх тохиолдолд гадаа тавьж сайтар салхилуулах, агааржуулалт сайтай өрөөнд дэлгэж тавихад хангалттай. Хэрэв та ямар нэг толбо олж харвал зөөлөн угаалгын бодис, алчуур, бүлээн ус ашиглан бохирдсон хэсгийг цэвэрлэхийг зөвлөнө.

Аяны хөнжлөө цэвэрлэгээнд өгч цаг заваа хэмнэж болох ч сөдөн дүүргэгчтэй аяны хөнжлийг хуурай хими цэвэрлэгээнд өгч болохгүй. Химийн боловсруулалт сөдийг гэмтээж болзошгүй.

Хатаагч эдлэлийг хөвсийлгөх тул аяны хөнжлийг хатаагчид хатааж болно. Гэвч хэт халаалтаас сэргийлэхийн тулд бага температурт хатаах нь зүйтэй.

Синтетик дүүргэгчийг бодоход сөдөн дүүргэгчтэй хөнжлийг хатаахад илүү уддаг бөгөөд хоёроос, гурван цаг зарцуулдгийг санаарай.

АЯНЫ ХӨНЖЛИЙГ ХАДГАЛАХ

Та нэгэнт аяллаас буцаж ирсэн бол аяны хөнжлөө уутнаас нь гаргаж сайтар сэгсрээд хамгийн багадаа 24 цаг агаарт тавьж салхилуулаарай.

Аяны хөнжлийг уутанд нь хадгалж болохгүй. Энэ нь яваандаа дүүргэгчийн чанарт нөлөөлж, та дараагийн аялалд явахдаа даарч, тухгүй явж болзошгүй. Үүний оронд хөнжлөө хувцасны шүүгээндээ өлгөх буюу агааржуулалт сайтай шүүгээнд хадгална.

Дараагийн удаа аяны хөнжлөө ашиглахын өмнө гаргаж сэгсрэн, болж өгвөл гадаа тавьж сайтар салхилуулах шаардлагатай. Шөнө ашигласан аяны хөнжлөө модонд эсвэл аяны хэцэнд тохож сайтар салхилуулаарай. Хөнжилд нойтон хөрс, хөлс, агаарын чийгийг шингээснээр аяны хөнжлийг түргэн муутгана.

УГААХ НИЙТЛЭГ ЗӨВЛӨМЖ

Эхлээд эдлэлийнхээ арчилгааны зааврыг шалгах хэрэгтэй. Гэвч зарчмын хувьд зөвхөн зайлшгүй шаардлагатай үед л угаахыг зөвлөдөг. Угаалгын машин хувцас, аяны хөнжлийн урагдалт, элэгдлийг түргэтгэж, цахилгаан, наалдуулагч, бусад ирмэгт илүү их ачаалал өгдөг. Мөн их хэмжээний ус, эрчим хүч ашиглан угаалгын машиныг хэт их ажиллуулах нь байгаль орчинд ээлтэй үйлдэл биш билээ.

Үүний оронд бохирдсон хэсгийг бүлээн ус, зөөлөн саван буюу угаалгын бодис, алчуур ашиглан угаах буюу хувцас, аяны хөнжлөө агаарт өлгөж салхилуулахыг зөвлөдөг.

Хэрэв угаалгын машинд угаахаар шийдсэн бол 40°C хэмд бус бага эрчим хүч ашиглан 30°C хэмд угаахыг хичээгээрэй. Мөн хувцас, эдлэлдээ таарах угаалгын бодис ашиглах хэрэгтэй. Даавуу зөөлрүүлэгч бүү ашиглаарай. Энэ нь хувцсанд наалдаж лавархуу бүрхүүл үүсгэснээр хувцас эдлэлийн тань цаашдын ашиглалтыг, жишээ нь чийг зайлуулах чадварыг нь муутгадаг.

Мөн, эдлэлд их ачаалал өгөх тул хатаагчид огт хатааж болохгүй хувцас, эдлэл байдаг. Иймээс сөдөн эдлэлээс бусад хувцсаа болж өгвөл гадаа өлгөж хатаах нь зүйтэй.

ХАДГАЛАХ НИЙТЛЭГ ЗӨВЛӨМЖ

Fjällräven нэрийн зарим бүтээгдэхүүн таны хайртай эдлэл болж, өдөр тутамдаа байнга ашиглана. Гэвч бусад, жишээ нь майхан, аяны уут, мөн дулаан, том өвлийн хүрэм зэрэг нь ховор ашиглагдах үнэт эдлэл болдог. Тэдгээрийг хэрхэн зөв хадгалах вэ гэдэг том асуудал. Чийгтэй, агааржуулалт муутай хадгалалтын орчинд хөгц үүсэх боломжтой тул, таны эд, хэрэгслийн хамгийн том дайсан юм. Өөрийн эдлэл, хэрэгслээ хуурай, агааржуулалт сайтай, нарны шууд тусгалаас хол хадгалах нь чухал.

Зарим Eco-Shell болон G-1000 төрлийн материалтай хувцас эдлэлийг хадгалалтын дараа сэргээх хэрэгтэй болдог. Та хэрхэн эдлэлээ арчилж сэргээхтэй илүү сайн танилцахыг хүсвэл доорх холбоосоор орж үзнэ үү.